Өрх гэрт зориулсан цогц шийдэл СКАЙМЕДИА

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Өрх гэрт зориулсан цогц шийдэл СКАЙМЕДИА

Интернэтэд
суурилсан телевиз буюу IPTV-гийн давуу тал бол ухрааж, зогсоох, бичлэг
хийх, видео контентууд үзэх. Үүнээс илүү  боломж, олгож буйгаараа
СКАЙМЕДИА IPTV онцлогтой. 

Зөвхөн СКАЙМЕДИА IPTV-гээр гарах
Universal, Motorvision, Syfy, HBO Hits зэрэг нийт 23 HD суваг бүхий
гадаад дотоодын 100 орчим сувгийг гэр бүлийн гишүүн бүрт зориуллаа.
Хүссэн нэвтрүүлгээ 96 цагийн дотор нөхөж үзэх, сануулах, мөн цаг агаар,
зурхай гээд өдөр тутмын мэдээллийг авах цоо шинэ боломжууд нэмэгдсэнээс
гадна СКАЙМЕДИА IPTV-гээр YOUTUBE, мөн 24 цагийн 3D телевизийн сувгийг
үзэх боломжтой.  Ийнхүү шинэ дэвшлийг нэвтрүүлж байгаа СКАЙМЕДИА өчигдөр
албан ёсны  нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр шинэ үйлчилгээг 3D
хэлбэрээр танилцуулсан бөгөөд мөн дэлхийд алдартай HBO сувгийн
удирдлагууд хүрэлцэн ирж, баяр хүргэсэн юм.   Зөвхөн IPTV бус интернэт,
суурин утсыг хамтад нь өрх гэрт хүргэх СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээний
нээлтийн урамшуулал болгон, хамгийн эхний 500 хэрэглэгчид IPTV HD box
болон гурвалсан үйлчилгээний төхөөрөмжийг 100% хөнгөлөлттэй үнээр авах
боломжийг олгож байна.   
Дэлгэрэнгүй мэдээллийг:  7676-9000, 7676-8000   
www.skymedia.mn





Дэлхийд алдартай HBO сувгийн удирдлагууд СКАЙМЕДИА-н нээлтэнд оролцлоо.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж