Garmin шинэ цагаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Garmin шинэ цагаа танилцууллаа

Garmin компани өөрсдийн шинэ усан спортын бугуйн цагаа танилцууллаа.

Энэхүү цагийг усан спортын тамирчдад зориулан бүтээсэн ба зүүгээд усанд сэлэх үед хэрэглэгчийн хурд, сэлсэн зай зэргийг тооцож гаргах чадвартай ажээ.

Энэхүү цаг нь маш олон үйлдлийг гүйцэтгэх чадвартайгаас гадна цэнэгээ маш сайн баридаг учир удаан цагаар ашигласан ч асуудалгүй байх аж.

Мөн уг цаг нь тамирчдад өөрсдийн чадвараа тогтмол хянах болон хурдан амжилт гаргахад тустай шийдэл болсон учир усан спортоор хичээллэгсдийн дунд эрэлттэй байгаа гэнэ.

Энэхүү бугуйн цагийг www.garmin.com сайт руу орж захиалах боломжтой ба та 149.99 ам.долларын үнэтэй.
 

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж