Google-ийн шинэ бүтээл Nexus Q тоглуулагч

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Google-ийн шинэ бүтээл Nexus Q тоглуулагч

Google компанийн шинэ бүтээгдэхүүн болох Nexus Q бол интернэттэй холбогддог, дамжуулан тоглуулагч юм.

Бөөрөнхий хэлбэртэй, хар өнгөтэй, овор хэмжээ багатай энэхүү тоглуулагч нь АмерикТ үйлдвэрлэгдсэн ба маш олон үйлдлийг гүйцэтгэх чадвартай.

Энэхүү тоглуулагчийг андройд системтэй гар утас, эсвэл таблетаар удирдах боломжтой.

Та энэхүү тоглуулагчийн тусламжтайгаар телевиз дээрээ интернэтээс бичлэг үзэх болон дуу сонсох боломжтой ба телевизээ гар утас болон таблеттайгаа холбон ажиллуулах ч болох аж.

Nexus Q нь 299 амвдолларын үнэтэйгээр 2-оос 3 долоо хоногийн дараа худалдаанд гарах ба одоогийн байдлаар урдчилсан захиалгаа авч байна.

Танилцуулга видеог ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж