
Манхэттений “Chelsea” дүүрэгт түүний тансаг харш байдаг гэнэ. Дашрамд хэлэхэд Кэтигийн шинэ хөрш нь Амеркийн “Аpp magazine” сэтгүүлийн редактор Christopher Hyland гэнэ. Ийнхүү залуухан кино од Кати хэл ам олны анхаарлыг татсан дуулиант амьдралаасаа нуугдахыг хичээж ганц бие амьдралын замыг сонгоод байгаа аж.
Нью-Йоркын “Daily News” мэдээллийн агентлагийн мэдээлснээр жүжигчин Кэти Холмсын Манхэттен дахь шинэ байр 12 өрөөтэй 4000 мкв талбайтай бөгөөд эртний Грек Ромын хэв маягийг харуулсан сонгодог өнгө аястай үзэмж төгс шийдэлтэй гэнэ. Түүний шинэ харшийн сэтгүүлд нийлэгдсэн гоёмсог зургуудыг Амеркийн нэрт гэрэл зурагчин Роберт Мэпплторп авсан аж.
Э.АНХТУЯА










