БНСУ визийн журмаа чангарууллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

БНСУ визийн журмаа чангарууллаа

БНСУ-д ажиллаж амьдрах виз хүсэгчдэд тавих хяналт, шаардлага өндөрсөж буйг Солонгосын Гадаад явдлын яамнаас мэдээлж байна. Сүүлийн үед БНСУ-д ажиллаж амьдардаг гадаадын иргэдийн үйлдэх гэмт хэргийн тоо үлэмж ихсэж байгаатай холбогдуулан ирэх наймдугаар сарын нэгнээс эхлэн гадаадын гэрээт ажилчны  E-9, E-10, H-2 зэрэг виз хүсэгч нарт өндөр шаардлага тавих ажээ. Тодруулбал, виз олгохдоо урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг тодруулсан цагдаагийн газрын тодорхойлолтыг хавсаргах хэрэгтэй болсон байна. Хэрэв тухайн виз хүсэгч ямар нэгэн гэмт хэрэг, тухайлбал хүн амины ноцтой гэмт хэрэг, томоохон хэмжээний залилан болон хүний  биед халдсан, хулгай, дээрэм зэрэг гэмт хэрэг үйлдэж байсан бол виз олгохгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж