ОХУ-ын 26 настай загвар өмсөгч Ирина Шейк энэ өдөр оюу ногоон өнгийн усны хувцас, Португалийн хөл бөмбөгийн од найз залуугийнхаа малгайг өмсөж, хар шил зүүсэн байлаа.
Харин 27 настай алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналду улаан шар өнгийн зураастай цагаан өнгийн шорт өмсчээ. Тэрбээр ханхар сайхан цээжээ ил гаргасан байлаа. Далайн усанд тэд бие биенийхээ гараас барилцан хөгжилтэйгөөр инээлдэн, тоглож байсан. Загвар өмсөгч бүсгүй маань найз залуугийнхаа араас ус цацахад Роналду цоцин инээж, их л зугаатай байжээ.
Энэ мэтээр хосууд тоглож, наадан завгүй ажлын стрессээ тайлаад авчээ. Саяхан Роналду “Евро 2012” хөл бөмбөгийн тэмцээнд багтаа тоглож, тэдний баг хагас финалд ялалт байгуулсан.
Харин Ирина мөн өөрийн ажилаа хийгээд мөн завгүй байсан билээ. Тэрбээр Мадридын “Miguel Angel” зочид буудалд болсон шинэ үнэт эдлэлийн загварын шоуны гол моделиор ажилласан байна. Хосууд 2010 оны хавраас болзож эхэлсэн билээ.