Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Шинэ Азиа майнинг групп” ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцжээ. Ингээд салбарын яамнаас Эрчим хүчний тухай хуулийн 12-р зүйлийн 12.2-р заалтыг үндэслэн дулааны цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэний дагуу Эрчим хүчний хуулийн хорьдугаар зүйл, Концессийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн “Шинэ Азиа майнинг групп” ХХК-д 60 МВт-ын хүчин чадалтай ДЦС барих тусгай зөвшөөрөл олгосон байна.
Б.ЭНХ