Өмнөговьд ургамал ан амьтны тооллого хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Өмнөговьд ургамал ан амьтны тооллого хийнэ

МУ-ын Засгийн газар, The Nature Conversary олон улсын  байгууллагатай хамтран “Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайг нөлөө багатай төлөвлөх” төслийн сургалтыг УБ хотноо зохион байгуулжээ. Энэхүү уулзалтаар 8-9 сард Өмнөговь аймагт Ургамал, ан амьтны тооллого судалгаа явуулж, 10 сард дахин уулзалт зохион байгуулахаар товложээ. Уулзалтанд Өмнөговь аймгаас БОАЖ-ын газрын ахлах мэргэжилтэн н.Должидмаа, Ноён сумын малчин Д.Тулгазана нар оролцож, орон нутгийнхаа уул уурхайн нөлөөллийн бүсэд хамрагдаж буй бэлчээр ус, малчдын болон ан амьтны байршил экологийн талаар санал бодлоо илэрхийлсэн байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж