“Хүн аалз 4 буюу “Ер бусын хүн аалз” хэмээх энэхүү ангид хуучин гурван ангид тоглож байсан гол дүрийн жүжигчин Тоби Магуайрийн оронд Эндрю Гарфилд хэмээх залуу од тоглож байгаа юм байна.
“Хүн аалз 1” кино 2002 оны тавдугаар сарын 3-нд нээлтээ хийсэн ба эхний гурав хоногтоо 157 сая ам.доллаын ашиг олж байжээ. Харин “Хүн аалз 2” кино 2004 оны зургадугаар сарын 30-нд нээлтээ хийсэн бөгөөд эхний зургаан хоногтоо л 229 сая долларын ашиг олж байсан аж.
Уг киноны гуравдугаар анги буюу “Хүн аалз 3” 2007 оны тавдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн бөгөөд эхний гурав хоногтоо л 174 сая ам.долларын ашиг олж байжээ. Түүнчлэн Columbia студийн хийсэн “Хүн аалз 4” мөн ашиг орлогын хувьд дэлхийн шилдэг бүтээлүүд болох “Аватор”, “Эвэйнжерс” зэрэг кинонуудтай өрсөлдөхүйц хэмжээний бүтээл болсон хэмээн кино шүүмжлэгчид үзэж байгаа юм байна.
Уг кино долдугаар сарын хоёронд Азийн зарим орноор нээлтээ хийж долдугаар сарын гуравнаас дэлхийн бусад улсад нээлтээ хийсэн аж. Киноны зохиолын хувьд өсвөр насны хүү Петер Паркер ер бусын хүч чадлаа хэрхэн хөгжүүлж байгаагаас эхэлдэг гэнэ.
“Sony Pictures”-ын мэдээлж байгаагаар уг кино Канадын “Imax” кино театруудаар гарч 1.4 сая ам долларын ашиг одоогийн байдлаар олоод байгаа юм байна. Өнгөрсөн тавдугаар сард "The Avengers" кино ганцхан шөнийн дотор 18.7 сая ам долларын ашиг олж дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан. Харин шинжлэх ухааны уран зөгнөлт “Prometheus" кино 3.6 сая ам долларын ашиг олжээ.