Түүний гол дүрд нь тоглосон “Mission Impossible – Ghost Protocol" кино нь өнгөрсөн арванхоёрдугаар сард дэлхийн зах зээлд амжилтанд хүрч, 700 сая ам.долларын ашиг цуглуулсан байна.
Өнгөрсөн жил амжилттай ажилласан бас нэгэн жүжигчин болох Ди Каприо жагсаалтын хоёрдугаар байрыг Адам Сэндлертэй хуваалцжээ. Учир нь тэд хоёулаа 37 сая ам.долларын ашиг олсон байна. Харин урьд нь бөх байсан жүжигчин Дуэйн Жонсон 36 сая ам,долларын ашгаар дөрөвдүгээр байранд орсон байна. Түүний тоглосон "Fast Five" кино нь дэлхийн кино театруудаас нийт 626 сая ам.долларын ашгийг цуглуулжээ.
Харин инээдмийн киноны жүжигчин Бен Стиллер 33 сая ам.долларын ашиг орлоготой ажилласнаар айргийн тавт орсон байна. Түүний тоглосон "The Watch" хэмээх кино энэ сард нээлтээ хийх аж. Forbes.com сайт нь жүжигчдийг цалин хөлс, ашиг орлого, цэвэр ашиг, нэмэлт орлого, зар сурталчилгаанаас олсон орлого зэрэгт нь үндэслэн тэднийг олсон орлогоор нь эрэмбэлэн жагсаадаг байна.