Энэтхэг, Пакистаны энхийн хэлэлцээрүүд үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Пакистаны энхийн хэлэлцээрүүд үргэлжилсээр

Энэтхэг болон Пакистаны дипломатчид тогтворгүй байгаа хоёр орны энхийн харилцааг сайжруулах яриа, хэлэлцээрээ үргэлжлүүлсээр байна. Энэтхэгийн Гадаад Харилцааны сайд Ранжан Матай болон Пакистаны дипломатч Жалил Аббас Жилани нар Энэтхэгийн нийслэл Дэли хотноо уулзаж, энэхүү хэлэлцээрийг хийж байгаа ажээ. Өнгөрсөн сард хоёр тал хилийн маргаан, цэрэг зэвсгээр хөөцөлдөхөө болих талаар яриа, хэлэлцээр хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Одоогоор хоёр орны харилцаа бага багаар сайжирсаар байгаа ажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари Энэтхэгт айлчлал хийсэн байна. Айлчлалынхаа эхэнд тэрбээр Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингхтэй “нөхөрсөг” уулзалт хийжээ. Хоёр орны хоорондох энхийн яриа хэлэлцээр 2008 оны арваннэгдүгээр сард Мумбайд халдлага болсны дараа нь нурсан. Харин түүнээс хойш бага багаар сэргэсээр байгаа ажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж