Дөрвөн хүн усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Дөрвөн хүн усанд осолджээ

УИХ-ын сонгуулийн  санал  хураах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон . Энэ өдөр Увс нууранд зугаалахаар очсон дөрвөн хүн живж амиа алдсан тохиолдол гарчээ. Нууранд осолдсон хүмүүс нь 43 настай Б, 28 настай У, 23 настай М, 14 настай Б нар байжээ. Тэд эргээс 100 м-т усанд сэлж байсан бөгөөд нэгнийгээ осолдоход аврахаар ар араасаа нуур руу орж, дөрвүүлээ амь эрсэдсэн байна. Тэдний осолдсон Раажийн гэх газар нь хүн усанд ордоггүй, зэгс намаг ихтэй хэсэг байсан аж. Ослын газарт Увс аймгийн Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлгийн 14 хүн ажиллаж, М, Б нарын цогцсыг 100 м-ийн гүнээс гаргаж авсан байна. Харин 43 настай Б, У нар аймгийн эмнэлэгт хүргэх замд амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ.

                                                                                                                                        Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж