Сургалт өнөөдөр, маргааш үргэлжлэх бөгөөд үүнд хилийн томоохон боомт, оношлогоо, эмчилгээний бүсийн төвтэй аймгуудын төлөөлөгч нар, Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Байгалийн голомтот халдвар, өвчин судлалын төвөөс мэргэжилтнүүд оролцож байна. Олон нийтийг хамарсан, эрүүл мэндийн ноцтой байдал үүсвэл хүн амын эрүүл мэндийг хэрхэн хамгаалж, иргэдэд түргэн тусламж үйлчилгээ хүргэх талаар хэлэлцэж, сургалт хийж байгаа юм. Ингэхдээ хөдөө орон нутгийн алслагдсан сум, багуудыг нийслэлийн дүүргээс дутахааргүй зохион байгуулалттайгаар өвчний тархалт, хүн амын судалгааг тухай бүрт нь гаргаж, харилцаа холбоотой байхыг онцлов.
Өмнөговь аймгийн тухайд, одоогоор онц ноцтой халдварт өвчин дэгдээгүй гэнэ. Харин улсын хэмжээнд А вирусээр үүсдэг шар өвчин ихэсч байгаа талаар тус аймгийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Наранцэцэг мэдээлж байсан.