Таканоива цолны найраа хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Таканоива цолны найраа хийжээ

“Таканохана” дэвжээний анхны цолтон, Монголын бөх Таканоива цолны найраа хийжээ. Түүний найранд 300 гаруй зочин оролцсон байна.

Найрын үеэр Таканоивад “Тоттори Жёохокү” сургууль болон Киото хотын “Рюүжин Соогү” сүмээс түүнд бэлэглэсэн гоёлын мавашиг бэлэглэсэн байна. Таканоива “Багш оякатагийнхаа сургаалиар бэлтгэл сургуулилт хийж, цолоо ахиулахын төлөө хамаг чадлаараа зүтгэнэ. Өнгөрсөн жил Нагояд гэмтлийн улмаас барилдаагүй болохоор одоо бэлтгэл ханаад сайхан байна. Ямар ч байсан 50 хувийн амжилт үзүүлэхийн төлөө барилдана” гэж хэлжээ. Харин түүн багш Таканохана ояката “Одооноос эхлээд жинхэнэ тулаан эхэлнэ. Таканоиваг хэдэн түмэн хүнд хайрлагдсан бөх болоосой гэж хүсч байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

“СПОРТЫН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж