Эмч нар сургалтанд хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Эмч нар сургалтанд хамрагдаж байна

“Хамт олонд түшиглэсэн сэргээн засалт ба сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт сургалт энэ сарын 3-5-ны өдрүүдэд Сэргээн засалтын үндэсний төвд болж байна. Сургалтыг ЭМЯ, Италийн төрийн бус АИФО байгууллага болон тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж байна.

Тус сургалтад Италийн төрийн бус АИФО байгууллагын Сэтгэцийн эрүүл мэндийн төслийн зохицуулагч Клара Ди Дио, АИФО байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын менежер Л.Энхбуянт, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ЭМШУИС-ийн сэтгэцийн тэнхимийн багш нар оролцож, дүүргүүдийн өрхийн эмч, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагчдад сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн өвчтэй хүний эрх, хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар хичээл зааж, зөвлөгөө өгч байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж