
Тус сургалтад Италийн төрийн бус АИФО байгууллагын Сэтгэцийн эрүүл мэндийн төслийн зохицуулагч Клара Ди Дио, АИФО байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын менежер Л.Энхбуянт, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ЭМШУИС-ийн сэтгэцийн тэнхимийн багш нар оролцож, дүүргүүдийн өрхийн эмч, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагчдад сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн өвчтэй хүний эрх, хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар хичээл зааж, зөвлөгөө өгч байгаа ажээ.
Д.ЖАРГАЛ