Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn) нээгдэж буйтай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн “Шүүх эрх мэдлийн байгууллагын мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн баг хурал хийлээ. Хуралд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх П.Цагаан, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн тасгийн дарга Д.Мөнхзориг нар оролцсон юм.
Уг цахим санд 2011 оноос хойшхи нийт анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх, цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол байрлах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой аж. Мөн нийт шүүхийн цахим хуудас, и-мэйл хаяг, утас, факсын мэдээлэл авч болох бөгөөд шүүх хуралдааны зар, тойм зэргийг үзэх боломжтой юм байна.
Д.ЖАРГАЛ