М-Си-Эс электроникс анхны HP Service one expert түнш боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

М-Си-Эс электроникс анхны HP Service one expert түнш боллоо


М-СИ-ЭС ЭЛЕКТРОНИКС МОНГОЛ ДАХ АНХНЫ
HP SERVICE ONE EXPERT ТҮНШ БОЛЛОО

    2012 оны 7 сарын 3-ны өдөр дэлхийн мэдээллийн технологийн магнатуудын нэг HP корпораци нь өөрийн Монгол дах цорын ганц HP SERVICE ONE EXPERT түншээр М-Си-Эс Электроникс компанийг сонгон батламжиллаа.

HP ServiceONE Expert түнш нь HP корпорацийн хамгийн дээд түншлэлийн зэрэглэл бөгөөд тус корпорацийн боловсруулсан нарийн стандартын дагуу хэрэглэгчдэд мэдээллийн технологийн үйлчилгээг нийлүүлж чадаж байгаа эсэхэд үндэслэн олгодог байна. М-Си-Эс Электроникс компани нь HP ServiceONE Expert статустай болсноор HP брэндийн бизнесийн байгууллагуудад зориулсан компьютер, сервер, мэдээлэл хадгалах  төхөөрөмжүүдийн шийдлийг албан ёсоор боловсруулах, нийлүүлэн суурилуулах, борлуулалтын дараах иж бүрэн үйлчилгээгээр ханган ажиллах эрхтэй болж байна.  Ингэснээр үндэсний томоохон байгууллагууд М-Си-Эс Электроникс компаниар дамжуулан HP брэндийн сервер, сторэжийн албан ёсны сертификат бүхий мэдээллийн технологийн шийдлийн архитекторч, мэргэжлийн инженерүүдээр дамжуулан HP Contractual Service, HP Professional Service болон HP CarePack Service үйлчилгээнүүдийг авах боломжоор хангагдаж байна.  

М-Си-Эс Электроникс компани нь 2002 оноос эхлэн HP корпорацитай албан ёсны борлуулагч Business Partner статустайгаар хамтран ажиллаж ирсэн бөгөөд ийнхүү 10 жилийн дараа HP ServiceONE Expert  болсон нь тус компаний хүргэж буй мэдээллийн технологийн шийдэл нийлүүлэх үйлчилгээ нь энэхүү шилдэг корпорацийн стандартыг хангасан, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц болсныг илтгэж байна.

М-Си-Эс Электроникс компани нь энэ жил өөрийн компанийн байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус компани нь орчин цагийн дэвшилтэт технологийн шийдлийг хэрэглэгчдийнхээ онцгой хэрэгцээнд нийцүүлэн нэг цэгээс цаг алдалдгүй найдвартай хүргэсээр ирсэн мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч компани юм.

Нэмж хэлэхэд HP корпораци нь 1939 онд байгуулагдаж, эдүгээ дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Тус корпораци нь жилийн 120 тэрбум ам.долларын орлого бүхий дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн компани бөгөөд 2012 онд Фортун (Fortune) сэтгүүлээс нэрлэсэн Шилдэг 500 байгууллагын 10-р байранд орсон байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж