Дорнод аймгийн Дашбалбар сум буян номын шинэ өргөөтэй болжээ. Энэхүү таатай мэдээг нутгийн ах дүүсдээ дуулгаж, тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нэгэн уриалгыг гаргажээ. Уг уриалгадаа Буян Номын өргөөний дотоод тохижилтын ажилд нутгийн зон олноо хандив өргөхийг хүссэн уриалжээ. Хандивын аян долдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх гэнэ.
Э.САР