Перуд болсон жагсаалын үеэр хоёр хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Перуд болсон жагсаалын үеэр хоёр хүн нас баржээ

Перуд алтны уурхайн олборолтын олон миллиард ам.долларын “Конга” төслийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулсан байна. Энэхүү эсэргүүцлийн жагсалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, хоёр хүн нас баржээ.

Зуу зуун эсэргүүцэгчид Перугийн Сэлэдин хотын захиргааны байрлуу дайрсан байна. Тэд хотын захирагч ил уурхайгаас алт олборлох үйл ажиллагааг дэмжиж байгааг эсэргүүцэн, ийнхүү дайрчээ. Энэхүү төслийг  АНУ-н хөрөнгө оруулалттай “Newmont” компани санхүүжүүлж байгаа юм байна.

Тэд энэхүү төслийн улмаас агаарын  бохирдол үүсч, усны нөөцийг устгана гэж үзжээ. “Newmont” компани нь Колорадо мужын Денвер хотод байрладаг.

Энэхүү компани  2015 онд эхлэх  Латин Америкын хамгийн том алтны “Янакоча” уурхайгаас олборлолт хийх, “Конга” төслийн гол эзэмшигч нь юм. Төслийн дагуу тус компани далайн түвшнээс дээш ойролцоогоор 3700 метрийн зайд орших өндөр уулнуудруу дөрвөн нуурнаас ус татаж нөөцлөх ажил гүйцэтгэх юм байна. 

Энэ төсөл нь Перугийн мянга мянган хүмүүсийг ажилтай болгох гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн олборлолтын төсөл аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж