81 жилийн ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

81 жилийн ойгоо тэмдэглэнэ

Өмнөговь аймаг 81 жилийн ойн баяраа Улсын баяр наадамтай хамтатган  тэмдэглэх гэж байгаа гэнэ. Баяр наадмыг тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Наадмын үйл ажиллагааг таван комисс бөх, морь, сур, шагай, ёслол хүндэтгэл, аж ахуйн гэсэн чиглэлээр зохион байгуулах аж. Наадам нээлт 8-ны өглөө азарганы уралдаан, 256 бөхийн барилдаанаар эхлэх бөгөөд  нээлт, хаалтын үйл ажиллагааг Төв аймгийн найруулагч н.Баатар найруулж, “Хурд хамтлаг” болон бусад хамтлаг дуучид оролцох  юм байна.

                                                                                                                                       Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж