Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Шавьжны устгал хийнэ

Энэ онд Ховд аймгийн хэмжээнд нийт 592 мянган га талбайд царцаа тархжээ. Тиймээс тус аймгийн ЗДТГ, ХХААЖДҮГ, МХГ хамтран царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулж байна. Зэрэг, Мөст, Манхан, Цэцэг сумын Баян гол багийн нутагт Царцаатай тэмцэх таван хоршоодын 50 гаруй хүныг оролцуулсан, хагас цэрэгжилтийн байдалтай  сургалт зохиож, сургуулилт хийж байгаа ажээ. Энэ үеэр Царцаатай тэмцэх хоршоод бие биенээсээ туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, машин техник, хамгаалалтын амны хаалт, малгайтай болж жигдэрсэн байна.

Харин хоршоодын цалин шатахууны асуудлыг сургуулилтанд оролцсон албаны хүмүүс  ХХАА-н яаманд уламжлахаар болжээ. Сургалтын дараагаар дээрх дөрвөн сумдаас гадна Мөнххайрхан, Дуут, Буянт, Зэрэг сумдын нийт 35 мянган га талбайд химийн аргаар устгал хийж царцаанаас цэвэрлэх ажлыг эхлүүлэх юм байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж