ОХУ-ын алдарт харайгч Елена Исинбаева Лондоны олимпод бэлтгэх хугацаа өөрт нь хангалттай байгаа тухай өгүүлжээ. “Энэ хугацаанд би 90 хувийн бэлтгэл хийсэн. Руан, Монте-Карлод болсон тэмцээнүүдэд ч оролцлоо. Олимпод бэлтгэх хугацаа надад хангалттай байна. “Лондон-2012”-ын бэлтгэл хангах үүднээс Европын аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр шийдсэн юм. Тэгээд ч 30 нас тэмцээн бүхэнд оролцоод байдаг үе биш” хэмээн өгүүлжээ.
"СПОРТЫН ШУУДАН" сонин