
Энэхүү тоглуулагчийн нэр нь Play-A-Grill ба тоглуулагчийн загвар нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа аж.
Уг тоглуулагч нь шүдний хамгаалалт шиг загвартай бүтээгдсэн ба тагнайн хэсэгт нь дууг өсгөх, хасах, дараагийн болон өмнөх дууг тоглуулах зэрэг командын товчнууд байрласан байна.
Ингэснээр хэрэглэгч товчнуудыг зөвхөн хэлээрээ дараад л удирдах боломжтой болж байгаа ба шинжээчид үүнийг залхуу хүмүүст зориулсан санаа хэмээн үзэж байгаа ажээ.
Т.МӨНХТҮВШИН
