Финландын нэгэн иргэний халаасандаа хийсэн байсан iPhone нь шатсан хэрэг гарчээ.
Уг iPhone-ийг гурван сар хэрэглэсэн байсан ба iPhone-ийн баттерейг буруу хэрэглэснээс болж iPhone халж улмаар шатсан хэмээн үзэж байгаа аж.
Харин энэхүү хэргийг дэлгүүрийн аюулгүйн хамгаалалтын камер бичиж авжээ.
Энэ сарын 2-нд Youtube сайтын “voaa” сувагт уг бичлэг тавигдсан ба энэ хэрэг iPhone хэрэглэгчдийн дунд бяцхан айдсыг төрүүлээд байна.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Т.МӨНХТҮВШИН