1929 онд үйлдвэрлэгдсэн Bentley Blower дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан британи автомашинаар тодорлоо. Энэхүү хуучны сонгодог загварыг 5 сая 42 мянган фунт буюу бараг 8 сая ам. доллараар борлуулсан тухай худалдааг эрхэлсэн Bonhams компаниас мэдээллээ.
Аварга амжилт тогтоосон үнэ бүхий Bentley Blower нь энэ машин дээр 1931 онд тухайн үеийн дээд амжилт 137 миль/цагийн хурдыг (220 км/ц) тогтоосон сэр Генри Брикиний эзэмшилд байжээ.
Автомашиныг худалдсан, худалдан авсан хүний нэрийг нууцалж байна.
Bonhams-аас явуулсан дуудлага худалдааны дээд үнийн жагсаалтын хоёрдугаарт 7,3 сая доллараар зарагдсан 1912 оны Rolls-Royce Silver Ghost бичигдсэн билээ.
Эх сурвалж: www.bonhams.com