Иракт цуврал дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Иракт цуврал дэлбэрэлт болжээ

Өчигдөр Ирак улсад цуврал дэлбэрэлтүүд болж, 37 хүн амь үрэгдсэн байна. Багдадаас 160 километрийн зайд орших Дивания хотын хүнсний зах дээр амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Энэ дэлбэрэлтийн улмаас 30 хүн нас барж, 100 хүн шархадсан байна.

Энэхүү амиа золиослогч этгээд машиндаа тарвас ачиж, хажууд нь тэсрэх бодис нууж, багласан байжээ. Тэгээд “тарвас аваарай” хэмээн зарлаж, хүмүүс цугларсны дараа бөмбөгөө дэлбэлсэн байна.

Мөн Шийтүүд ихээр оршин суудаг Кербела хотын захын гадна машинд бөмбөг дэлбэрчээ. Энэхүү дэлбэрэлтэнд өртөж, дөрвөн хүн амь үрэгдэж, 30 хүн шархатсан байна.

Дараагийн дэлбэрэлт Багдадын Аль-Нидда Суннитын шашны мөргөлийн газрын ойролцоох ачаалал ихтэй замд болжээ. Үүний улмаас нэг хүн нас барж, таван хүн шархатжээ.

Тажи хотын ачаалал ихтэй найман замын хажууд дэлбэрэлтүүд болж, хоёр хүн нас барж, 14 хүн нас барсан байна. Багдадын баруун талд орших  хотод мөн замын хажууд бөмбөг дэлбэрчээ. Үүнээс болж гурван хүн шархтсан байна. Мөн Багдадын баруун хэсгийн хяналтын цэгийн ажилчид руу буутай хүн дайрч, хоёрыг нь шархтуулжээ.

Өнгөрсөн зургадугаар сард Ирак даяар нийт 230 хүн амь үрэгдсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж