
Одоо болих цаг болсон юм биш үү. Улс гүрэн дотроо аймаг сумынхаа, ястан угсаатныхаа ариун нэр төрөө хичээх, бахархал бардамнал гэж байдагсан. Аль намаа дэмжих нь өөрийн хэрэгч мөнгөнд худалдагдах нь шившиг. Дахин хэлэхэд шившиг. За сонгууль тэр боллоо.
Сонгуулийн маргаашаас намуудын гоншигноо тэнгэр газрын савсалганд дуу дуугаа авалцан, төмөр машинтай заргалдан хөглөж эхэллээ. Гарцаагүй өөгүй санал хураалт болсоныг мэдэхийн дээдээр мэдсэнч ялагдаж сураагүй, тахимаа өгдөгүй унжуу бөх шиг, өөрөө заавал эз дийлээд сурчихсан нөхөд зарга зайлхай хийж хүн амьтны дургүй хүргэж байх юм. Монголчууд тахимаа өгдөггүй бөхчүүдийг дурсан санаж л байгаа байх, цэнгэлдэх хүрээлэн, бөхийн өргөө дүүрэн түрхрэн дургүйцдэгийг. Одоо зарим нь төр түшилцэх санаатай яваа.
За ингээд хамгийн хэцүү нь намуудын дотоодын амбиц гэж хамгийн зовиуртай, шаналгаатай хэсэг байна. Жамуух, Тэмүүжин гарч ирэн, тэдний хооронд хормойндоо орооцолдон гүйх “урт дурын ноёд”-ын тэмцэл эхэллээ.
Ардчилсан нам үнэмлэхүй олонхи болоогүй ч “олуулаа” болж чадлаа.
Баабарын шинжилгээний дүнд хийсэн дүгнэлт батлагдаж, хатгасан ч юм шиг дотоодын амбиц, санаархал цухалзаж эхэллээ. Нөгөө л хариуцлага тооцох, өөрчлөх, солих, өөрөө бэрс гарах гэсэн “хөнжидөө орох завгүй хөрвөөлдөн тулалдах” санаархалууд.
Ухаандаа манай Женко Эрэлийн намд орохоос 8 жилийн өмнө юмдагуудаа, 96 оны сонгуулиар “бид тавуулаа биш, тавиулаа ирнэ” гэсэн сартваахи үг биелж, ардчилсан хүчний ЭВСЭЛ анх ялсан юмдаг.
Цахиагийн хүү хацар нь саарьтаж, хонгор нутгийн зуданд “хязгааргүй цагаан дайд” дунд өвс үүрч явах хооронд, ар хударгаар яг иймэрхүү “муур гүйж” ялсан намын атаман биш “замд суусан туулай” бэрс гарч их хагарлын үүдийг нээж билээ.Дараа нь эрх биш эзэн нь ширээндээ сууж, олбог шилжигч нь хорлож эхлэн, мөнхийн өрсөлдөгчид нь, сум, гранат, танк мөнгөөр тусалж өглөө.
Элсний “алдарт 13”, Энхээ ахтай нийлж аваад ёстой алж өглөө. Дараа нь 2004 онд дахин ЭВСЭЛ байгуулж орохдоо “өөрийнхөө намыг намнаж, өрөөлийн намыг гамнаж” хорсол нь тайлагдалгүй бас л хорллоо. Гэлээ ч “сайн мину миний багш, магу мину миний бас багш” гэдгээр хат сууж эцсийн дүнд дандаа нэгдэж нягтарсаар байсан юм.
Үлгэрийн Антэй баатар газар шидүүлэх тусам тамир нь нэмэгддэг шиг, АН учраа олсоор, нэгдсээр, нягтарсаар байлаа. Тамираа барж дотроо үзэлцсээр байсан ч эцсийн дүнгээ зөв зүйтэй гаргасаар байсан үнэн түүх билээ.
Хүн өглөө босохдоо олж авсан калорийнхаа тэн хагасыг дотоод эсийн “хөргөлтийн механизмд” зарж, эд эсийн хэв гажилт деформациа засаад явдаг шиг засаад л сайжраад л явсаар, гадуураа шанцарсанч, дотроосоо ир нь цухуйдаг дамаскийн ширээсэн ган илд болсоор, энэ удаагийн сонгуульд ДАНГААРАА олуулаа болж чадсан нь нүцгэн үнэн.
Одоо Пушкин алдарт найраглалд гардаг эмээ шиг “балай муу өвгөн бас буцаад яв, байшин гуйгаад ир” гэдэг шиг, сэтгэл үл ханан, хэн нэгнийхээ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн “сүү шиг сэтгэлийг ээдүүлж, тос шиг сэтгэлийг царцааж” яах нь вэ. Олны давалгаалсан санал ингэж шийдсэн байхад 7 сонгуулийн зургаад нь ялагдсан байж, “олуулаа” болоод ирэхэд нь нулимж байгаа нь арай ч дэнднээ.
Бүүр байтлаа 20 жил үсээ бууралтуулж, нүүрээ минчийлгэн байж ардчилалын төлөө “Троназавр батаар” болтлоо цаг зарсан Үүлийн нөхөдтэйгээ хийсэн ялалтыг завших, нийслэлийн намын тэргүүнийг нь саатуулах оролдлого ажиглагдаж, “нэг муу индүүчин” иргэдийн хуралд гарсан залуусыг нэг нэгээр нь дуудаж албан тушаал амлаж байгаа сонсоод бөөлжих шахлаа.
Энэ чинь нэг талд нэг удаа цугларч нөгөө талаа ганц удаа унагаж болно унасан нь зүгээр гараа хумхиад нэг хацраа нэмж өгч алгадуулаад суухуу. Үгүй л болов уу. “Хасарын үр гарвал, хаан төрд хагаралын үүд нээгдэнэ” гээд өөрийгөө золиосолдог Мандуухайн үгийн санахад илүүдэхгүй. “Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө” байсан цагт АН, сайхан монгол орон минь ялж төгс мандана.
Найз нараа одоо л “эв эеээ эвдэлгүй, эвийн зангиагаа тайлалгүй“ жаахан тэсвэл ч азарган тахиагч өндөглүүлж чадна шүү.
ОЛУУЛАА ЭВЛЭЛДЭЕ, МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЬЕ.