Японы “All Nippon Airways” компани ашгаа нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Японы “All Nippon Airways” компани ашгаа нэмэгдүүлнэ

Японы агаарын тээврийн томоохон компаниудын нэг болох  “All Nippon Airways” (ANA) компани  хувьцаагаа арилжаалж 1.6 тэрбум еврогийн ашиг олохоор төлөвлөж байгаа гэнэ.

ANA компанийн албаныхны мэдээлж буйгаар дээрх хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөө нь “Boeing 787” онгоцыг тус компани өөрийн олон улсын  нислэгтээ  оруулах  болсонтой холбоотой аж. Учир нь саяхан  Японы “Japan Airlines” компани дампуурах өргөдлөө өгч дотоодын болоод  олон улсын нислэгийн тоогоо бууруулсантай холбоотойгоор тэдэнд зах зээлийн эерэг нөхцөл байдал гарч ирж байгаа юм байна.

Компанийн мэдээлж байгаагаар тэд хувьцаагаа энэ жилдээ багтаан Японы томоохон хөрөнгийн бирж дээр арилжаалах гэнэ. Ингэснээр компанийн  санхүүгийн тогтвортой байдлыг хангах, цаашдаа өөрсдийн эдийн засгийн өсөлтийг тогтоон  барихад гол нөлөө үзүүлэх аж.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж