Наадмын бөхчүүд болон хурдан морины сэргээшийн шинжилгээг энэ сарын 12-нд авахаар бэлтгэл ажлаа базаажээ. Олон улсын допингийн төвөөс баталсан шинжилгээний сав, бөглөх хуудас, тестийг хангалттай бэлдсэн аж. Сүүлийн жилүүдэд бөхчүүдэд сэргээш хэрэглэсэн тохиолдол тасрахгүй байгаа учир допингийн хор холбогдлыг таниулах зорилгоор тараах материал, 2-3 ширхэг гарын авлага тарааж эхэлжээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд олимпийн баг тамирчидтай ажиллаж байгаа тул сэргээшийн хор холбогдлыг урьдчилан таниулах арга хэмжээ нэлээд орой эхэлсэн гэнэ.
“СПОРТЫН ШУУДАН” сонин