АНУ-д Galaxy Nexus-ийг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

АНУ-д Galaxy Nexus-ийг хориглолоо

       Samsung-гийн албан сайтаас

Калифорнийн шүүгч Люси Кох АНУ-д Samsung Galaxy Nexus смартфоны худалдаанд түр хориг тавьсан тухай AP мэдээллээ. Ингэснээр энэ төхөөрөмж нь iPhone-ийг хуулбарласан гэсэн Apple компанийн шаардлага биелэгдсэн гэсэн үг.

Энэ нь Apple-ийн Samsung-тай хийсэн зохиогчийн эрхийн дайнд зөвхөн долоо хоногийн дотор хийсэн шүүхийн хоёр дахь ялалт юм. 6 сарын 26-нд мөнөөх Кох бээр iPad-ыг дууриасан гэж нэхэмжлэгчийн үзэж байгаа Galaxy Tab таблетын худалдааг мөн хориглосон билээ.

Samsung-ийн таблет, смартфоны худалдаанд тавьсан хориг зохиогчийн эрхийн зөрчлийн тухай үндсэн шүүх хурал дуустал үргэлжлэнэ. Өмнөд солонгосын компани энэ шийдвэрт харамсаж байгаа бөгөөд америкийн худалдан авагчдад бүтээгдэхүүнээ эргүүлэн олгохын тулд бүхий л аргыг, тэр дотроо, шүүхийг ашиглах болно гэж мэдэгдлээ.

Apple, Samsung хоёр 2011 оны 4 сараас эхлэн дэлхийн олон оронд шүүхдэлцэж байгаа билээ. Apple болохоор Galaxy цувралын бараа нь тэдний бүтээгдэхүүнийг сохроор хуулбарласан гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн намар гэхэд Galaxy Tab 10.1-ийг Германд хориглосон бөгөөд Samsung энэ улсад зориулж бага зэрэг өөрчилсөн Galaxy Tab 10.1N-ийг нийлүүлж байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж