ИЗНН “Нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг цаг алдалгүй шийдэх шаардлага тулгараад байна. Эдийн засагт тогтворгүй байдал үүсэх шинж тэмдгүүд илэрч инфляци 16 хувьд хүрсэн нь иргэдийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал болж байна. Улсын төсвийн зарцуулалт эхний хагас жилд төсөвлөснөөс хэтэрч, ялангуяа сонгуулийн өмнө бэлэн мөнгө, цалин тэтгэврийн нэмэгдлийг тараасан зэргээс шалтгаалж улсын төсөв улайх тийшээ хандаж байна.
Улс төрийн тогтворгүй байдал үргэлжилсээр байвал инфляцийг тогтоон барихад амаргүй болно. Үүний зэрэгцээ манай гол нэрийн экспортын түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ буурах хандлага илэрч эдийн засаг, төсөв санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул шинэ УИХ, Засгийн газраа яаралтай бүрдүүлэх нь зүйтэй” гэжээ.