Скайтелийн наадмын урамшуулал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Скайтелийн наадмын урамшуулал эхэллээ

Монголын үүрэн холбооны Скайтел групп нь Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын босгон дээр мэдээлэл харилцаа холбооны салбарын түүхэнд бичигдэх гурван томоохон ажлыг хийж бүтээлээ. Энэ жил Скайтел группын 9191 дугаарлалт бүхий дараа төлбөрт Бизнес класс үйлчилгээний 10 жилийн ой тохиож байна. Тэд энэ ойн арга хэмжээний хүрээнд Өндөр хурдны 3G сүлжээг орон даяар нэвтрүүлсэн нь “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр” хэрэгжих үйлсэд хамгийн том хувь нэмрийг оруулсан үйл явдал боллоо. Мөн салбартаа тэргүүлэгч үндэсний Монгол компаний хувьд анх удаа Монгол инженер, Монгол маркетеруудын ур ухаанаар бүтээгдсэн Смарт-Таб анхны Монгол таблетийг худалдаанд гаргаад байна. Ийм томоохон үйл явдлын гэрч нь болж буй нийт хэрэглэгч нартаа зориулан Баяр наадмын-91 урамшууллаа зарлаж байна. 

Скайтелийн Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болохыг хүссэн хүн бүрт шинэ дугаараа 9100төгрөг болгон хөнгөлж бүх хоногтой цэнэглэгч картууддаа 91%-ийн бонус нэгжээр урамшуулж байна.

Харин та дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болохоор шийдсэн бол хамгийн сайхан мэдээллийг дуусгая. Скайтелийн дараа төлбөрт бүх үйлчилгээний дугаарууд анх удаагаа 91%-ийн хямдрал зарлаж байна. Жишээлбэл та NICE үйлчилгээний дугаарыг үндсэн үнээс нь 91% хямдруулснаар 1800-хан төгрөгөөр авах хаана ч байхгүй хамгийн ухаалаг хэрэглээг авах боломжтой болж байгаа юм.

 Мөн Скайтелийн дараа төлбөрт үйлчилгээний одоогийн хэрэглэгчиддээ зориулан ярьсан ярианы төлбөрөөс 91 минуттай тэнцэх төлбөрийг хөнгөлөх болсныг дуулгахад таатай байна. Баяр наадмын Ухаалаг урамшууллыг зөвхөн Скайтелаас.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1515, 1510 лавлах болон www.skytel.mn сайтаас аваарай.

Та сайхан наадаарай. Монголын үүрэн холбооны Скайтел групп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж