Шатрын удмын хүү маргааш эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Шатрын удмын хүү маргааш эх орондоо ирнэ

Шри Ланка улсын Хиккадово хотноо өндөрлөсөн өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд үнэмлэхүй амжилт үзүүлсэн зургаан настай шатарчин Е.Төгстөмөр тэргүүтэй Монголын шатрын баг маргааш эх орондоо ирнэ. Түүний хувьд блиц, рапид, стандарт төрөлд бүгдэд нь алтан медаль хүртэж, төрийнхөө дууллыг гурвантаа эгшиглүүлсэн билээ. Энэ удаагийн тэмцээнд Е.Төгстөмөр нэр шигээ төгс байж чадсан. Түүнийг олон улсын мастер Т.Батцэцэгийн хүү гэдгийг шатрын спортод дуртай хүн бүр мэдэх билээ. Гэр бүлээрээ шатрын спорттой амьдралаа холбосон энэ удмаас Е.Төгстөмөр хэмээх ирээдүйн их мастер цойлж гарч ирэв. Үүнээс гадна охидын зургаа хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Г.Энхчимэг Азийн аваргаас хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Мөн 15-16 насны хөвгүүдийн ангилалд Ц.Лхагвасүрэн, 11-12 насны охидын ангилалд Г.Учирал /төрсний гэрчилгээнд ингэж бичдэг/, 9-10 насны хөвгүүдийн ангилалд Э.Баасансүрэн, 9-10 насны охидын ангилалд Б.Оюунсувд нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Ингээд нийтдээ Монголын шатарчид Азийн аваргаас 10 медаль хүртсэн юм.

“СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж