“Тамхигүй орчин бүрдүүлье” сэтгүүлчдэд зориулсан сургалт өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн засаг захиргааны байранд буюу Хангарьд ордонд эхэллээ.
Сургалт өдрийн турш үргэлжлэх бөгөөд Эрүүл мэндийн яам, “ADRA” олон улсын байгууллага, Монголын мянганы сорилтын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэргэжилтнүүд ирж, тамхины талаарх сургалтыг заах юм байна.
Энэ нь тамхигүй, эрүүл орчны төлөө сэтгүүлчдийн дуу хоолойг нийлүүлэх зорилготой ажээ.
У.БОЛОР