Хонконгийн алдарт жүжигчин, дуучин, найруулагч, продюссер, энх тайвны зүтгэлтэн Жэки Чан энэ долоо хоногт Мьянмарт болох Зүүн өмнөд Азийн улсуудын хүүхэд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх гурван өдрийн арга хэмжээнд оролцохоор явах гэнэ.
Тэрбээр хүний наймаанд өртөж зовж шаналсан хүүхдүүдэд онцгой тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийн төсөлд оролцох аж. Мөн Жэки Чан Мьянмарын хоёр дахь том хот Мандалайн Хүүхэд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн тусгай ангийн гишүүд болон Мьянмарын Нийгмийн халамжийн сайд зэрэг албаныхантай уулзах юм байна. Мьянмарын мянга мянган хүүхдүүд үндэсний арми болон угсаатны бүлгүүдийн цэргийн албанд хүчээр татагддаг ажээ. Гэсэн хэдий ч Мьянмар улс өнгөрсөн долоо хоногт хүүхдийг цэрэгт татахыг хориглох, мөн аль хэдийн цэрэгт татагдсан хүүхдүүдийг цэргээс халах тухай НҮБ-ын зөвшилцөлд гарын үсэг зурсан байна.
Б.Анхтуяа