Дээд шүүх С.Энхбатыг буруугүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Дээд шүүх С.Энхбатыг буруугүй гэжээ

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг Засгийн газрын тогтоолоор албан тушаалаас нь огцруулсан асуудлыг Дээд шүүхийн шүүгчид өчигдөр хэлэлцэж түүнийг хууль эрх зүйн үндэслэлгүй огцруулсан болохыг баталсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 21 тоот тогтоолоор С.Энхбатыг Цөмийн энергийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн юм. С.Энхбатын нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүх түүний хэргийг шалгаад Засгийн газрын шийдвэр нь  хууль эрх зүйн  үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гаргасан.

Харин Засгийн газар энэхүү шийдвэрийг үл зөвшөөрөн,  Дээд шүүхэд дахин давж заалдсан билээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж