Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдлээс зохион байгуулж буй академич, Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Ширэндэвийн 100 жилийн ойд зориулсан “Тархинаас ургасан суут ухаан” улсын хэмжээний яруу найргийн наадам түүний мэндэлсэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд долдугаар сарын 6-нд болох гэж байна. Энэхүү найргийн наадмын эхний шатанд 60 гаруй бүтээл ирсэнээс сүүлийн шатанд 11 найрагчийн бүтээл шалгарсан байна. Мөн эрдэм шинжилгээний бага хурал болох аж. Найргийн наадмын тэргүүн бүтээлийг нэг сая төгрөг, дэд байрыг 500 мянга болон тусгай байрын гурван бүтээлийг 250 мянгаар урамшуулах аж.
Дашрамд дуулгахад зургадугаар сарын 13-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналыг 2 хүртэл хүнд гурван жилд нэг удаа олгож байхаар тогтоол гарсан байна.
Ингээд “Тархинаас ургасан суут ухаан” наадмын сүүлийн шатанд үлдсэн найрагчдыг танилцуулья.
- Д.Урианхай
- А.Эрдэнэ-Очир
- О.Цэнд-Аюуш
- Э.Гантулга
- Б.Энхтөр
- Б.Болорцэрэн
- Б.Төгсжаргал
- Ж.Баттулга
- Б.Хадбаатар
- Л.Ганчимэг
- Н.Минжинсайхан
Ч.БОЛОР