
Франц улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудын энэ жилийн наадам долдугаар сарын 7-ны 09:00 цагт эхлэх юм. Наадмын хөтөлбөрт хүндэтгэлийн нээлт, туг залах ёслол, ардын урлаг, үндэсний дуу хөгжим, хүчит бөхийн барилдаан, олс таталт, шагайн харваа, “дааганы уралдаан” (хүүхдийн), дэмбээний тэмцээн багтжээ.
Энэ жилийн наадмаар “Айзам” хамтлаг ая дуугаа өргөх болсон нь нэгэн сюрприз болсон байна. Мөн хүчит бөхийн барилдааны бай шагнал эрс нэмэгдсэнийг тус наадмын зохион байгуулах комисс мэдээллээ.