
“Barclays банкны захиргааны дарга гарсан хэрэг явдлын бурууг өөртөө авсны дараа уг банкны том тушаалтнууд огцорно гэсэн хүлээлт байна” гэсэн асуудлаар сэтгүүлч Ник Клегг уг банкны тэргүүнд Боб Даймондад ханджээ.
Даймонд болон Эйжиус нарыг Сан хөмрөгийн онцгой хорооныхон ирэх пүрэв гаригт авч уулзана. Ерөнхий сайд Дэвид Кэмерон дэлхийн томоохон банкууд хутгалдсан залилангийн хэргийн талаар парламентын тусгай комиссыг байгуулснаа зарлав. Шинэ комисст том албан тушаалтнуудтай холбоотой бүх бичиг баримт нээлттэй байх гэнэ. Олон саяын торгуулиар уг банкны хэрэг өнгөрөхгүй бололтой.
Ш.МЯГМАР