“Бид хориг арга хэмжээнээс хамгаалах манай төлөвлөгөөг хэрэгжүүлэн энэ хорлонтой бодлогод хариу барина” гэж Ираны Төв банкны тэргүүн Махмуд Бахманийн хэлснийг Reuters дамжуулав. Ираны нефтийн сайд Ростам Гасеми ч Брюссельд хариу арга хэмжээ өгнө гэдгээ ч хэлсэн байв. ЕХ-ны хориг нь зөвхөн Европдоо л хохиролтой, учир нь хоригоос үүдэн нефтийн үнэ өснө гэжээ.
Үүний зэрэгцээ Ираны удирдлага цэргийн пуужингийн төлөвлөгөөт туршилтаа хийх ба Ираны цөмийн байгууламжид цохилт өгвөл хариу цохилтод өртөж магадгүйг сануулав. “Хэрэв тэд ямар нэгэн үйлдэл хийгдвэл тэр тэднийг газрын хөрснөөс арчих шалтгийг бидэнд өгнө” хэмээн Исламын хувьсгалын манаа корпусын өндөр тушаалын генерал Амир Али Хаджизаде Ираны ИРНА агентлгт ярилцлага өгөхдөө хэлжээ. Түүний хэлснээр эдгээр пуужингийн туршилт нь Ираны эсрэг чиглэгдсэн бүх чиглэлээр Иран цохилт өгөхөд бэлэн гэдгийг харуулах ёстой ажээ.
Энэ цагаар Европын хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болж байгаад Цагаан ордон баяр хүргээд Тегераны цөмийн хөтөлбөрийн эсрэг Барууны авч байгаа дипломат арга хэмжээний “чухал хэсэг” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Жей Керни мэдэгджээ.