50 депутат эрх баригч намаасаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

50 депутат эрх баригч намаасаа гарлаа

Японы төрийн эрхийг барьж буй Ардчилсан намаас парламентын доод танхимийн 38, дээд танхимын 12 депутат гарлаа. Гэлээ ч ерөнхий сайд Ешихико Нодагийн танхим доод танхимын 480 суудлын 251, дээд танхимын 242 суудлын 92 хувийг хянаж байна гэж Agence France-Presse мэдээлжээ.

Эхлээд 52 хүн намаасаа гарахаар шийдсэн ч санаагаа эргэн хараад намдаа үлдсэн гэнэ хэмээн “Саарал шёогүн” хочтой Одзавагийн хамтран зүтгэгч асан энэ тухай мэдээлэв. Эдгээр хүмүүсийн олонх нь эрх баригчдын дэвшүүлсэн хэрэглээний татварыг нэмэх бодлогын эсрэг байсан 57 хүний тоонд орж байна. Одоо доод танхимаар батлагдсан хуулийн төслийг дээд танхим нь батлах ёстой.

Одзава эдгээр хүмүүсийн хамт шинэ намаа ирэх есдүгээр сард байгуулж магадгүй гэв. Одоо Ардчилсан намынхан Японы либерал ардчилсан нам мөн “Комейто” намтай гэрээ байгуулж магадгүй.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж