Баривчлагдагсдыг хамгаалах арга хэмжээ явуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Баривчлагдагсдыг хамгаалах арга хэмжээ явуулна

“Тавдугаар сарын 6-ны товчоо” гэх шинэ байгууллага Болотная талбайд болсон үймээний улмаас баригдагсдыг дэмжих өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн ажиллагааг Оросын хотууд болон гадаад орнуудад долдугаар сарын 26-нд явуулахаар төлөвлөөд байна.

“Долдугаар сарын 26-нд Оросын нийслэл Москва болон томоохон хотуудад жагсаал, цуглаан болох гэнэ. Европ үүнийг дэмжинэ гэсэн мэдээлэл ч байна” гэж “Эв санааны нэгдэл” гэх хөдөлгөөний Улс төрийн зөвлөлийн гишүүн Сергей Давидис даваа гаригт мэдэгдсэн байна. 

Мөн энэ өдөр “Саятнуудын маршийн” эхний жагсаалын үймээнтэй холбогдуулан баривчлагдсан хүмүүсийг дэмжих “Тавдугаар сарын 6-ны товчоо” нэртэй шинэ байгууллага байгуулж түүнд “Өөр Орос”, “Солидарность” (Эв санааны нэгдэл), “OccupyМосква” (Москваг эзэл), “Автономное действие” (Автономи үйл ажиллагаа), “Левый фронт” (Зүүний фронт), “Белая лента” (Цагаан тууз) хөдөлгөөн нэгдэн нийлж байгаа тухай “Интерфакс” агентлаг дамжуулав.

“Тавдугаар сарын 6-ны товчоо” нь баривчлагдсан хүмүүст хууль зүйн болон санхүүгийн тусламж үзүүлнэ гэж Давидис ярьж байна. Үймээн дэгдээсэн хэрэгт холбогдоод байгаа Александр Каменский, Олег Архипенков, Рихард Соболев гурав тэр үед жагсаал дээр байгаагүйг Давидис “Независимая газета” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байв.

Энэ цагаар Москва хотын шүүх тавдугаар сарын 6-ны үймээнээр гэм буруутан байсан гэж Ярослав Белоусов, Федор Бахов нарыг үзээд тэднийг барин саатуулсан нь хуулийн дагуу гэсэн байна. Москвагийн Басманы тойргийн шүүх Москвагийн их сургуулийн оюутан эмэгтэй Александра Духанинагийн гэрийн хориог арваннэгдүгээр сарын 6 хүртэл сунгах хэрэгтэй гэж шийдэв. Арван наймтай оюутан бүсгүй цагдаа нарыг лонх ба чулуугаар шидэлсэн гэж шүүх үзжээ. Болотная талбайд болсон үймээнд буруутай гэх хэрэгт сэжиглэн 13 хүнийг баривчилж, ял тулгаад байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж