Европын энэ удаагийн тэмцээнд өргөст тороор хаагдсан хуучин Зөвлөлтийн систем хэрхэн нээлттэй болж буйг европчууд үзлээ. Шигшээ тоглолтын дараа кохиод болсон Испанийн фиеста баяр украйнчуудад онцгой сэтгэгдэл төрүүллээ.
ЗХУ задарснаас хорин жилийн дараах энэ залуу улс оронд улс төрийн гол асуудалд эв нэгдэл алга. Евро-2012 хэсэг хугацаанд маш богино зайтайгаар янз бүрийн бүсийн эв нэгдлийг харуулж байв.
Европын аваргын үеэр хөгжөөн дэмжигчдийг түрэмгий фанатууд, секс жуучлалаар айлгаж байлаа. Зохион байгуулагч хоёр орны хувьд тэмцээн ашигтай байв. Польшид эдийн засгийн өсөлтийн хандлага гарч олон хүн дахин Украинд ирэхээр болж байгаа гэнэ. Украины хувьд одоо бодит тооцоог гаргаагүй байна. Олон буудал, байр сууцны үнэ нэмэгдсэн нь барууныхны шүүмжлэлийг хүртэв.
Украин улс төрчид сүүл барив. Өөдрөг бус сэтгэгдлийг тус орны улстөрчид төрүүлэв. Хөгжилтэй сэргэлэн украинчууд шинэ найз нартай болсон бол улс төрийн удирдлага нь Януковичийн хувьд нэр хүндгүй болсныг харуулав. Польштой оросууд найрсгаар ажиллаж чадаагүй юм.
Европын тэргүүлэх хэдхэн намын төлөөлөгчид л Украины Киевт болсон шигшээ тоглолтод ирсэн байв. Юлия Тимощенко нарын сөрөг хүчний лидрүүд шоронд хоригдож байгаа учраас Украины удирдлага улс төрийн отон тоглолтыг хийж байна. Спорт талаасаа энэ баяр амжилттай болж чадсангүй.