Хатан хааны гэр бүлийнхний хэрэглээнд Британийн татвар төлөгчид 2010, 2011 оны санхүүгийн жилд 32,3 сая фунт стерлинг (50 сая орчим ам.доллар) төлжээ. Хатан хааны зарлага 100 мянгаар буюу 0,6 хувир өсөн 6,1 сая фунт болсон нь түүний хэрэглээний зардал нь гэр бүлийн гишүүдийн хамт 300 мянгаар өсч 12,2 сая фунтэд хүрчээ.
Захиргааны аппаратын зардалд 1,4 сая фунтыг, тавлига шинэчлэхэд 500 мянган фунтыг зарцуулжээ. Энэ жилийн хувьд зарлага өссөн нь II Елизаветагийн хаан ширээнд заларсны 60 жилийн ойтой холбоотой гэнэ. Мөн Букингемийн ордны мэдээнд хатан хааны гэр бүлийн зардал 26 хувиар буурчээ .Ийнхүү гурван жилийн өмнө зардлаа 25 хувиар бууруулах амлалтаа хатан хаан хугацаанаас нь өмнө биелүүллээ.