Улаанбаатарт бороо орно

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороо орно

Малчид ард иргэдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2012 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн ихэнх газраар бороо, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, говь болон зүүн зүгийн нутгаар 27-32 градус, бусад нутгаар  22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 7 дугаар сарын 5-наас 7 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5,7-нд баруун болон төвийн нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст, 8-нд баруун, төв, зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, Говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж