УИХ-ын гишүүн Л.Болд өөрийнх нь талаар худал мэдээлэл нийтэлж, нэр хүндэд нь халдсан “Өдрийн шуудан” сониныг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Сонгуулийн санал хураалтад ашигласан автомат машиныг түүний хувь эзэмшил бүхий “Бодь” групп оруулж ирсэн, энэ нь санал луйвардах зорилготой байсан гэдэг мэдээллийг тус сонин удаа дараалан нийтэлж байгаа юм. Санал уншигч машин нь “Бодь” групптэй огт хамаагүй болохыг Сонгуулийн ерөнхий хороо болон тус группийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн ч үүнийг зориуд эс тоож, улс төрийн зорилготой гүтгэж байгаа учраас ийнхүү хуулийн байгууллагад ханджээ.
Хувь хүний болон компанийн бизнесийн нэр хүндэд халдсан, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн мэдээллийнхээ хариуцлагыг тухайн хэвлэлийн хэрэгсэл хуулийн дагуу хүлээх ёстой гэж Л.Болд үзэж байна.
З.ОРГИЛ