Банкнаас иргэдэд олгосон лизинг 0,6 хувь буюу 157,8 сая төгрөгөөр өсч, 25,1 тэрбум төгрөгт, хувийн хэвшилд олгосон санхүүгийн түрээс 2,7 хувь буюу 94 сая төгрөгөөр нэмэгдэж, 1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин улсын байгууллагуудад олгосон лизинг 4,8 хувь буюу 42,5 сая төгрөгөөр буурч 839,1 сая төгрөг, бусад санхүүгийн байгууллагад олгосон санхүүгийн түрээс 5,4 хувь буюу 31,7 сая төгрөгөөр буурч, 555,9 сая төгрөг болжээ.
Лизингийн нийт авлагыг өмчлөгчөөр нь авч үзвэл, 80 хувь нь иргэд, 12 хувь нь хувийн хэвшил, 3 хувь нь бусад, 3 хувь нь улсын байгууллага, 2 хувь нь бусад санхүүгийн байгууллагад олгосон аж. Үүнээс 93,6 хувь нь хэвийн, 2,1 хувь нь хугацаа нь хэтэрсэн, 4,3 хувь нь чанаргүй лизинг байсан гэнэ. Ингэхдээ 91,7 хувийг нь төгрөгөөр, 8,3 хувийг нь валютаар олгожээ.