Олимпийн медалийг Лондонгийн цамхагт хадгалжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Олимпийн медалийг Лондонгийн цамхагт хадгалжээ

“Лондон-2012” зуны олимпийн медальтнуудын энгэрийг чимэх медалиудыг өчигдөр Лондонгийн цамхаг дахь сейфэнд хийж, хадгалжээ. Тус цамхагт Их Британийн хатан хааны үнэт эрдэнэсийг хадгалдаг бөгөөд эзэн хааны цэргүүд сахин хамгаалдаг ажээ. Олимпийн наадмын 4700 ширхэг алт, мөнгө, хүрэл медалийг олимпийн медальтнууд тодрох хүртэл дахин олон нийтэд үзүүлэхгүй гэнэ.

Хөтөлбөр ёсоор олимпийн наадмын нээлтийн ёслол долдугаар сарын 27-нд болно. Олимпийн анхны медалийг долдугаар сарын 28-нд буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метр, эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд амжилттай оролцсон тамирчдад хүртээх юм.

Олимпийн алтан медалийн тухайд цэвэр алт биш. Медалийн 92,5 хувь нь мөнгө, 1,34 хувь нь алт, үлдсэн хэсэг нь зэс юм. Дашрамд сануулахад, “Рио Тинто” олимпийн албан ёсны түншээр сонгогдсон бөгөөд олимпийн медальд Монголын говь Оюутолгой ордоос, мөн АНУ-ын Юта дахь уурхайгаас олборлосон алт, зэсийг ашигласан билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж