Испанид ажилгүйдлийн тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Испанид ажилгүйдлийн тоо буурчээ

Испанийн Засгийн газрын мэдэгдсэнээр өнгөрсөн зургадугаар сард тус улсад  ажилгүйчүүдийн тоо 100,000-аар буурсан үзүүлэлтэй байгаа гэнэ. Тус улсын хөдөлмөрийн яам энэ талаар “Өмнөх тавдугаар сартай ажилгүйдлийн түвшинг  харьцуулах юм бол энэ сар 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа” гэжээ. Тэдний мэдээлж байгаагаар зургадугаар сард жуулчдын улирал эхэлсэнтэй холбоотой ажилгүйчүүдийн тоо багасч байгаа аж. Гэвч Евро бүсийн  хямрал үргэлжилж байгаа тохиолдолд Испанийн ажилгүйдлийн түвшин цаашид өсөх хандлагатай хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж